Бидний үйлчилгээ

Манай байгууллага нь Аудит ба баталгаажуулалт, Зөвлөх үйлчилгээ ба аутсорсинг, Татвар, Хөрөнгийн үнэлгээний чиглэлүүдээр мэргэжлийн үйлчилгээний иж бүрэн багцыг санал болгодог.

Image

Нягтлан бодох бүртгэлийн үйлчилгээ

Манай фирм нь байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг системтэй удирдах, бүртгэх, тайлагнах иж бүрэн мэргэжлийн үйлчилгээг үзүүлдэг.

Дэлгэрэнгүй

Аудит ба Баталгаажуулалт

Санхүүгийн тайланд хийгдэх хараат бус аудит нь хөрөнгийн зах зээлийн үр ашигтай үйл ажиллагааг хангах үндсэн тулгуурын нэг юм. Аудитын чанар нь санхүүгийн тайлагналын үйл явцад итгэлцлийг хадгалах, санхүүгийн мэдээллийн үнэн зөв, найдвартай байдлыг хангахад онцгой ач холбогдолтой. “HLB Mongolia”-ийн ажилтнууд нь өндөр түвшний техникийн ур чадвар, мэргэжлийн мэдлэгээр бүрэн хангагдсан бөгөөд чанартай аудитын гол цөм, мөн чанарыг бүрдүүлэх үйлчилгээ үзүүлэх чадвартай юм.
Дэлгэрэнгүй

Татварын зөвлөх үйлчилгээ

Дэлхийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бизнес нь танил бус бүс нутагт татварын дүрэм, журам, зохицуулалтын нарийн төвөгтэй сүлжээнд орооцолдож болзошгүй юм. Бид таны татварын стратегийг бизнесийн хэрэгцээнд нийцүүлэн зохицуулахад туслах бөгөөд татварын дагаж мөрдөх үүргийг аль ч газар үүссэн бай хангуулах боломжийг бүрдүүлнэ.
Дэлгэрэнгүй

Бизнесийн зөвлөх үйлчилгээ

Өнөөгийн бизнесийн орчин хурдтай, байнга хувьсан өөрчлөгдөж байна. Амжилтанд хүрэхийн тулд компаниуд боломжийг ашиглахын зэрэгцээ эрсдлийг зөв удирдах шаардлагатай. HLB Mongolia-ийн зөвлөх үйлчилгээний практик нь инновацид суурилсан бөгөөд бид урт хугацааны хараатайгаар ажиллаж, байгууллагын нийт зорилгод нийцсэн богино хугацааны зорилтуудыг тодорхойлж хэрэгжүүлдэг.
Дэлгэрэнгүй